Видео тоглоом сонирхогчдын хувьд гэнэтийн мэдээ гарлаа. Diablo 4 болон алдарт The Witcher цувралын хооронд шинэ хамтын ажиллагаа зарлагдаж, уг арга хэмжээний хүрээнд Ривиагийн Геральт буюу Блавикений яргачин Diablo 4 тоглоомд орохоор болжээ.
Энэхүү шинэ скин нь бүх ангилалд нээлттэй биш бөгөөд зөвхөн Barbarian (Варвар) ангилалд зориулагдан гарах онцлогтой юм.
Мөн хамтын ажиллагааны бас нэгэн онцгой нөхцөл нь уг Геральтын скинийг тоглоом доторх дэлгүүрээс шууд худалдан авах боломжгүй аж. Уг скинийг авахын тулд тоглогчид Battle.net дээрээс The Witcher 3: Songs of the Past нэмэлтийг худалдан авах шаардлагатай.