Blizzard Entertainment компани Diablo 4 тоглоомын ес дэх шинэ дүр буюу Amazon классыг албан ёсоор танилцууллаа. Тус классыг өмнө нь Diablo 4-ийн "Lord of Hatred" өргөтгөлийн үеэр цухас дурдаж байсан юм.
BlizzCon 2026 арга хэмжээний үеэр уг шинэ дүр нь тоглоомын анхны тодорхой хүйсээр хязгаарлагдсан (gender-locked) дүр болохыг мэдээлсэн бөгөөд ойрын болон холын зайн аль алинд нь тулалдах өндөр чадвартайгаараа онцлог аж.
Blizzard-аас Amazon классын талаар олон сонирхолтой мэдээллийг хуваалцсан бөгөөд үүнд тус дүрийн дөрвөн өөр төрөл (archetype) багтаж байна. Уг шинэ класс нь 2027 оны эхээр тоглоомд албан ёсоор нэмэгдэхээр төлөвлөгджээ.