Дисней (Disney) гэхээр хүүхэд бүрийн сэтгэлд тод дурсамж үлдээсэн хүүхэлдэйн кино, Диснейлэнд, Микки Маус зэрэг олон зүйлс буудаг. Харин Epic Games бол Фортнайт (Fortnite) гэх мэт дэлхий дахинаа маш олон тоглогчтой онлайн тоглоомуудыг хөгжүүлэгч компани билээ.

Саяхан Dot Esports цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээр Дисней болон Epic Games компаниуд хамтран extraction shooter төрлийн тоглоом бүтээхээр болжээ. Extraction shooter гэдэг нь тоглогчид газрын зураг дээрээс олж авсан зүйлсээ аюулгүй газар хүргэх зорилготой, өрсөлдөөнтэй буудалцааны тоглоомын төрөл юм. Тарков (Escape from Tarkov) болон Hunt: Showdown зэрэг тоглоомууд энэ төрөлд багтдаг.

Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Микки Маус, Дональд Дак болон бусад Диснейн баатрууд цоо шинэ төрлийн тоглоомд оролцох боломжтой болно гэсэн үг. Одоогоор тоглоомын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч, энэ нь Диснейн хувьд тоглоомын салбарт хийж буй том алхам байж магадгүй юм. Залуучууд бидний хувьд ч гэсэн энэ нь сонирхолтой, хүлээлт үүсгэсэн үйл явдал болж байна.

Мэдээж, энэ төрлийн тоглоом хүүхдэд зориулагдахгүй байх. Ямартай ч Диснейн баатруудыг буудалцааны талбарт харах нь хэрхэн бүтэх бол гэдэг нь маш сонирхолтой байна. Тоглоомын талаарх шинэ мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.