Esports Integrity Commission (ESIC) буюу Цахим спортын шударга байдлын комисс Перу улсын PTime багийн тоглогч DarkMago (Освальдо Эррера) болон дасгалжуулагч Vintage (Хуан Ангуло) нарыг тэмцээнээс түр хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь одоо үргэлжилж буй Dota 2-ын Esports World Cup тэмцээний хүрээнд явагдаж буй шударга байдлын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой юм. ESIC-ээс мэдэгдснээр, тус арга хэмжээ нь PTime баг болон Хятадын Vici Gaming багуудын хооронд болох байсан Survival Stage шатны тоглолт хойшлогдсоноос хэдхэн цагийн дараа буюу мягмар гарагт зарлагджээ.

Түдгэлзүүлэх шийдвэр даруй хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу 27 настай DarkMago болон 30 настай Vintage нар Dota 2-ын Esports World Cup тэмцээн болон ESIC-ийн гишүүн бүх тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед тэдний оролцоог ийнхүү хязгаарлажээ.