Dota 2 сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг The International 2026 тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо болохоор товлогджээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг аваргын цом болох Aegis of Champions-ын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх юм.
Энэ удаагийн тэмцээнд оролцох эрхийг багууд хоёр өөр замаар авсан байна. Нийт оролцох 16 багийн долоон баг нь шууд урилгаар оролцох эрхээ авсан бол үлдсэн есөн баг нь бүсийн урьдчилсан шатны тоглолтуудаас эрхээ авчээ.
Өмнөх тэмцээний аварга Team Falcons баг аваргын цомоо хамгаалж, дахин аварга болохын тулд бүхий л хүчээ дайчлахад бэлэн байгаа аж. Гэвч тэднийг маш хүчтэй өрсөлдөгчид хүлээж байна. Тэдний дунд TEAM VISION (PARIVISION), Team Liquid, Team Spirit, Iron Wing болон Aurora Gaming зэрэг хүчирхэг багууд багтсан бөгөөд тэмцээний өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох нь дамжиггүй.