Дэлхий даяарх Dragon Ball-ын шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан мэдээ гараад байна. Японы видео тоглоом хөгжүүлэгч, нийтлэгч Bandai Namco Entertainment компани Dragon Ball Xenoverse 3 тоглоомыг 2026 онд Games Battle Hour арга хэмжээний үеэр олон нийтэд үзүүлэхээр болсноо зарлалаа.
Games Battle Hour нь Bandai Namco-ийн зохион байгуулдаг тоглоомын томоохон арга хэмжээ бөгөөд шинэ тоглоом, шинэчлэлт, тэмцээн уралдаан зэргийг танилцуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд Dragon Ball-ын олон сонирхолтой мэдээ гарсан бөгөөд тэдгээрийн дотроос Xenoverse 3-ын зарлал хамгийн том нь байлаа.
Xenoverse цуврал нь өмнөх тоглоомуудаараа тоглогчдод өөрсдийн гэсэн Dragon Ball-ын дүр бүтээж, цувралын түүхэн үйл явдлуудад оролцох боломж олгодог билээ. Гурав дахь тоглоом нь ямар шинэ боломжууд, сайжруулалтуудыг авчрах бол гэдэг нь фэнүүдийн дунд асар их хүлээлт үүсгэж байна.
Bandai Namco-ийн зүгээс тоглоомын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч, 2026 он хүртэлх хугацаанд илүү олон зүйл тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Dragon Ball-ын фэнүүд Xenoverse 3-ыг тэсэн ядан хүлээцгээе!