Наймдугаар сарын 17-ны байдлаар Amazon онлайн дэлгүүрт Dreame L60 Ultra загварын робот тоос сорогч болон шал угаагч төхөөрөмжийн үнэ 10 хувиар буурчээ. Ингэснээр үндсэн үнэ болох 1,299.99 ам.доллароос 130 ам.доллар хямдарч, 1,169.99 ам.доллар болсон байна.
Энэхүү төхөөрөмж нь 35,000Pa сорох хүчин чадалтай бөгөөд үс, хялгас орооцолдохоос сэргийлсэн тусгай сойзтой тул гэрийн тэжээвэр амьтантай хүмүүст тохиромжтой гэж онцолжээ. Мөн цэвэрлэгээний хогийг автоматаар суллаж нэг уутанд 100 хүртэлх хоногийн хог хуримтлуулах боломжтой, шал угаагч даавуугаа Фаренгейтийн 212 хэмийн халуун усаар угаадаг олон үйлдэлт "PowerDock" цэнэглэгч суурьтай ирдэг байна.
Хэрэглэгчид бүх тохиргоог гар утасны аппликейшнээр удирдах боломжтой юм. Эх сурвалжийн тэмдэглэснээр, бохир усны савыг үе үе гараар суллахаас бусад тохиолдолд төхөөрөмж нь хүний оролцоо бараг шаардахгүйгээр цэвэрлэгээ хийдэг байна.