Бямба гаргийн орой цацагддаг алдарт скеч инээдмийн хөтөлбөр болох Saturday Night Live (SNL) шоуны 52 дахь улирлын гурав дахь дугаарт хошин шогийн жүжигчин, инфлүүнсер Druski болон рок чиглэлээр уран бүтээл туурвидаг The Strokes хамтлаг оролцохоор товлогдсон талаар Billboard мэдээлсэн байна.
Энэхүү дугаарт Druski анх удаа хөтлөгчөөр ажиллах бол The Strokes хамтлагийн хувьд тус шоунд тав дахь удаагаа хөгжмийн зочноор оролцож буй тохиолдол болох юм. 11 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шууд дамжуулагдахаар товлогдсон уг дугаар NBC телевизээр гарч, Peacock платформ дээр үзэх боломжтойгоор зарлагджээ. Мөн SNL нэвтрүүлгийг DirecTV, Fubo, Hulu + Live TV, Sling TV зэрэг үйлчилгээнүүдээр дамжуулан үзэх боломжтойг мэдээлсэн байна.
Шоуны явцад гэнэтийн алдартай зочид оролцдог уламжлалтай тул энэ үеэр олон тооны алдартай жүжигчид болон уран бүтээлчид хүрэлцэн ирж магадгүй гэж эх сурвалжид тэмдэглэжээ. Тус нэвтрүүлэгт өмнө нь Тимоти Шаламе, Бен Стиллер, Алек Болдуин, Мерил Стрип болон Харри Стайлс зэрэг олон уран бүтээлчид оролцож байсан юм.