Дэлхийд алдартай EA Sports компанийн хөгжүүлдэг хөлбөмбөгийн симуляци тоглоомын шинэ цуврал болох EA FC 27 нь удахгүй хэрэглэгчдийн гарт очих гэж байна. Тоглоом сонирхогчид өөрийн хэрэгцээндээ тааруулан Standard, Ultimate, болон Ultimate Plus гэсэн гурван төрлийн хувилбараас сонгох боломжтой юм.

Эдгээр хувилбаруудын хувьд үнийн хувьд ялгаатай байхаас гадна олгох урамшуулал, давуу талуудаараа өөр хоорондоо ялгарна. Тухайлбал, тоглогчид FC Points, эрт нэвтрэх эрх, ICON items буюу алдарт тоглогчдын картууд болон Career Mode-д зориулсан нэмэлт боломжуудыг авах юм.

Онцлох нэгэн мэдээлэл нь Ultimate Plus хувилбар нь зөвхөн хязгаарлагдмал хугацаанд худалдаалагдах аж. Тоглоомын албан ёсны нээлтийн тов, хувилбар бүрийн үнэ болон дагалдах урамшууллын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, өөрт тохирохыг сонгох боломжтой.