EA Sports компани шинээр гарах EA Sports FC 27 тоглоомдоо бүрэлдэхүүн бүрдүүлэх сорилт буюу Squad Building Challenges (SBC)-ийн системд томоохон өөрчлөлтүүд хийхээ зарлалаа.
Өмнөх тоглоомуудад тоглогчид 11 хүний бүрэлдэхүүнийг химийн холбоо болон үнэлгээний хязгаарлалтын дагуу нарийн бүрдүүлэх шаардлагатай байсан бол шинэ хувилбарт илүү хурдан бөгөөд үр дүнтэй Streamlined SBC системийг ашиглах юм. Шинэ системд тоглогчид өөрийн эзэмшиж буй картуудаа оруулах замаар тухайн сорилтын зорилтот оноонд хүрэх зарчмаар ажиллана. Оноог тухайн картын үнэлгээ (OVR) болон ховордлын зэрэглэлээс хамааруулан тооцно.
Түүнчлэн, тоглогчид давхардсан картуудаа хэд хэдэн удаа ашиглах боломжтой болох бөгөөд сорилтын явцыг хэсэгчлэн хадгалах боломжтой болсон нь тоглоомын явцыг илүү хялбар болгож байна. Эдгээр өөрчлөлт нь FUT Gallery дэвшлийн системтэй шууд холбогдож, тоглогчдын тоглоомын туршлагыг сайжруулах зорилготой ажээ.
EA Sports-ийн зүгээс эдгээр өөрчлөлтийг FC 27 тоглоомын хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх, мөн өмнөх хувилбар болох FC 26-аас юугаараа ялгаатай болох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулахаар төлөвлөж байна.