Технологийн салбарт гэр ахуйн ухаалаг төхөөрөмжөөрөө танигдсан EcoVacs брэндийн Deebot X11 Pro робот тоос сорогч Amazon сайтад түүхэн дэх хамгийн доод үнээр зарагдаж эхэллээ. Наймдугаар сарын 5-ны байдлаар тус бүтээгдэхүүний үнэ 999.99 ам.доллараас 699.99 ам.доллар болж буурсан байна.
Энэхүү хямдрал нь нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэж байгаа бөгөөд camelcamelcamel үнэ хянах системийн мэдээллээр энэ нь тус төхөөрөмжийн хувьд урьд өмнө байгаагүй хамгийн хямд үнэ юм.
EcoVacs Deebot X11 Pro нь тоос соруулах болон шал угаах технологийг хослуулсан төхөөрөмж юм. Энэ нь гэрийн тоос шороо, асгарсан шингэн болон гэрийн тэжээвэр амьтны үс зэргийг цэвэрлэхэд зориулагджээ. Төхөөрөмж нь OZMO Roller 2.0 технологийг ашигладаг бөгөөд өндөр нягтралтай нейлон өнхрүүлгийн тусламжтайгаар хатсан толбо, бохирдлыг цэвэр ус ашиглан угаадаг байна.
Тоос соруулах үйл явцын хувьд 19,500Pa BLAST сорох хүчин чадалтай бөгөөд энэ нь хивс болон хатуу шалан дээрх гүн бохирдлыг арилгахад тусалдаг. Мөн Triple Lift систем нь хивс эсвэл шингэн зүйл илэрсэн үед цэвэрлэх горимоо автоматаар тохируулж, шаардлагатай бол өнхрүүлгээ дээшлүүлэн хивсийг хуурай байлгах үүрэгтэй.
Түүнчлэн TruEdge 3.0 технологийн тусламжтайгаар өнхрүүлгийг булан болон ирмэгүүдэд илүү ойртуулан цэвэрлэх боломжтой болсон нь хүрэхэд хэцүү хэсгүүдийг алгасахгүй цэвэрлэхэд тусалдаг байна.