Зуны дэлгэр цагт гадаа өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлж, гэрийн ажилд зарцуулах хүчээ хэмнэхийг хүсвэл Ecovacs брэндийн робот зүлэг тэгшлэгч танд туслах болно. Ecovacs нь гэрийн цэвэрлэгээний робот төхөөрөмжүүдээрээ алдартай компани юм.

Amazon цахим худалдааны сайтад Ecovacs Goat A2000 LiDAR Pro загварын робот зүлэг тэгшлэгчийг өнөөдөр л гэхэд 501.99 ам.долларын хямдралтайгаар худалдан авах боломжтой байна. Ингэснээр уг төхөөрөмжийн үнэ 1,999.99 ам.доллараас 1,498 ам.доллар болон буурч, нийт 25 хувийн хямдрал зарлагджээ.

Энэхүү робот нь 0.5 акр хүртэлх талбайг тохижуулахад зориулагдсан бөгөөд хос LiDAR технологи ашиглан талбайгаа автоматаар зурагладаг. Мөн AIVI 3D саад тотгор мэдрэгчтэй тул мод, хашаа болон сүүдэрлэг хэсэгт ч байршлаа нарийн тодорхойлох чадвартай.

Төхөөрөмж нь 32V хүчирхэг платформ дээр суурилсан тул өтгөн өвсийг ч асуудалгүй тайрах боломжтой. Хэрэглэгч өвснийхөө уртыг 1.2-оос 3.5 инчийн хооронд тохируулах боломжтойгоос гадна ирмэг тохируулагчтай тул зүлэгний хөвөөг гараар тайрсан мэт цэвэрхэн болгодог. Мөн уг төхөөрөмж нь ердөө 50 минутын дотор бүрэн цэнэглэгддэг онцлогтой.

Энэхүү хямдрал нь зөвхөн өнөөдрийн хугацаанд хүчинтэй тул сонирхсон хэрэглэгчид хугацаа дуусахаас өмнө амжиж захиалах шаардлагатай.