Видео тоглоомын салбарын хамгийн том нэрсийн нэг Electronic Arts (EA) компани эзэмшигчээ сольж, хувийн компани болсон нь албан ёсоор баталгаажлаа. Энэхүү томоохон хэлэлцээрийг анх есдүгээр сард зарлаж байсан бөгөөд өнөөдөр бүрэн дуусгавар болсон байна.

55 тэрбум долларын өртөгтэй энэхүү наймаагаар тус компанийг Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сан (PIF), Silver Lake Partners болон Жаред Кушнерийн Affinity Partners компаниуд худалдан авчээ. Хэлэлцээр албан ёсоор хийгдсэнтэй холбогдуулан EA-ийн хувьцааг NASDAQ биржээс албан ёсоор хассан байна.

Салбарын томоохон тоглогч ийнхүү хувийн эзэмшилд шилжсэнээр тус компанийн ирээдүй хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.