Америкийн томоохон бие даасан хөгжмийн лэйбл болох EMPIRE, Nu-Metal урсгалын Headwreck хамтлагтай гэрээ байгуулснаар энэ урсгалд анх удаа хөл тавьж байна. EMPIRE нь Кендрик Ламар, Андерсон .Паак, Шабузи зэрэг одуудыг хөгжмийн ертөнцөд таниулж, амжилтанд хүргэсэн билээ.
Nu-Metal нь 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр маш их алдартай байсан хөгжмийн урсгал бөгөөд метал, хип хоп, альтернатив рок зэрэг хөгжмийн төрлүүдийг хослуулснаараа онцлогтой. Korn, Linkin Park, Slipknot зэрэг хамтлагууд нь энэ урсгалын томоохон төлөөлөгчид юм.
Headwreck хамтлагийн хувьд EMPIRE-тэй байгуулсан гэрээ нь тэдний хувьд маш том боломж бөгөөд дэлхий дахинд өөрсдийгөө таниулах, фэнүүдийнхээ хүрээг тэлэхэд чухал нөлөө үзүүлэх биз ээ. EMPIRE-ийн хувьд ч гэсэн Nu-Metal урсгалд хөл тавьж, хөгжмийн төрөл бүрийн урсгалыг дэмжих бодлогоо үргэлжлүүлж байгаагийн илрэл юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Nu-Metal урсгалыг дахин сэргээж, залуу үеийн хөгжим сонирхогчдод таниулахад хувь нэмрээ оруулах болов уу гэсэн хүлээлттэй байна.