Дэлхийн esports-ын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup (EWC) анх Иранд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч, тус улсад үүсээд буй улс төрийн болон цэргийн нөхцөл байдлаас шалтгаалан Францын нийслэл Парис хотод шилжиж байгааг албан ёсоор зарлалаа.
Энэхүү шийдвэр нь оролцогч баг тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гаргасан бөгөөд тэмцээний зохион байгуулагчид оролцогчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа мэдэгдсэн байна. EWC нь Counter-Strike 2, Dota 2, League of Legends зэрэг олон төрлийн алдартай видео тоглоомуудыг багтаасан олон улсын томоохон esports наадам юм. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг баг тамирчид оролцож, өндөр шагналын сангийн төлөө өрсөлддөг.
Парис хотод тэмцээнийг зохион байгуулах болсон нь Европын esports-ын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх төдийгүй, Францын нийслэлд олон улсын esports-ын томоохон арга хэмжээ зохион байгуулах боломжийг нэмэгдүүлж байна. Тэмцээний тов, байршил зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг цаашид зарлах болно.
Залуус та бүхэн энэхүү мэдээллийг сонирхолтой байх байх гэж найдаж байна. Esports-ын ертөнцөд болж буй үйл явдлуудыг uujim.com сайтаар үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.