Ethereum сүлжээг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ашгийн бус байгууллага болох Ethereum Foundation нь бүтцийн өөрчлөлтийн хүрээнд нийт ажилтнуудынхаа 20 хувийг ажлаас чөлөөлжээ. Зургаадугаар сарын 23-ны өдөр тус байгууллага 54 ажилтнаа цомхотгож, төсвөө ойролцоогоор 40 хувиар танаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн байна.
Энэхүү шийдвэр нь Ethereum сүлжээний хэрэглээ түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч, томоохон санхүүгийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч гарч буй явдал юм. Сүлжээний идэвхтэй ажиллагаа ийнхүү өсөлттэй байгаа ч Ethereum (ETH) криптовалютын ханш оны эхнээс хойш 44 хувиар буураад байна.