Ethereum сүлжээний томоохон хөрөнгө оруулагчид болон байгууллагууд нэгдэн, сүлжээний хөгжүүлэлтийг дэмжих зорилготой Ethlabs нэртэй шинэ судалгааны төвийг байгууллаа.
Энэхүү шинэ төвийн үйл ажиллагааг SharpLink, Bitmine зэрэг компаниуд болон блокчэйн технологийн Consensys компанийн гүйцэтгэх захирал Жо Любин нар дэмжиж байгаа юм. Жо Любин нь Ethereum сүлжээний экосистемийг бүрдүүлэгч гол тоглогчдын нэгд тооцогддог.
Уг санаачилга нь Ethereum сүлжээний хөгжүүлэлтийн ажил нь зөвхөн Ethereum Foundation-ийн хүрээнд бус, илүү өргөн хүрээнд тэлж байгааг харуулж байна. Ethlabs нь сүлжээний ирээдүйн хөгжилд судалгааны шинэ чиглэлүүдийг нээх зорилготой юм.