Ethereum сүлжээний ирээдүйн хөгжилд чиглэсэн Ethlabs хэмээх шинэ төрийн бус байгууллага байгуулагдлаа. Энэхүү санаачилгыг Bitmine, Sharplink компаниуд болон Ethereum-ийн үүсгэн байгуулагчдын нэг Жо Любин нар дэмжиж байгаа юм.
Sharplink компанийн мэдээлснээр, Ethlabs байгууллага нь ирээдүйд институцийн хөрөнгө оруулагчдаас ирэх эрэлтийг хангахад сүлжээг бэлэн байлгах зорилготой аж. Тодруулбал, тогтвортой ханштай криптовалют буюу стейблкойн (stablecoin), активуудыг токенжуулах үйл явц болон хиймэл оюун ухааны (AI) хөгжүүлэлтээс үүдэн гарах ачааллыг Ethereum сүлжээ даах чадвартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд тус байгууллага төвлөрөх юм.