Ethereum (ETH) криптовалютын ханш сүүлийн үед 3 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд токенжуулалтын салбарын хөгжил болон байгууллагын хөрөнгө оруулагчдын зүгээс ETH-ийг хуримтлуулах үйл явц гол нөлөө үзүүлж байна.

Хөрөнгө оруулагчид Ethereum-ийн ханшийг 1,800 долларын босгоос давах эсэхийг анхааралтай ажиглаж байна. Гэсэн хэдий ч криптовалютын зах зээлийн шинжээчид болгоомжтой байхыг сануулсаар байна.

Учир нь, сүлжээний дотоод өгөгдөл (onchain) болон дериватив зах зээлийн үзүүлэлтүүд харьцангуй сул байгаа юм. Үүнээс үүдэн Ethereum-ийн ханш дахин 1,700 доллар руу унах эрсдэл байсаар байгааг шинжээчид онцолж байна. Одоогоор зах зээлийн нөхцөл байдал эерэг хүчин зүйлс болон сөрөг эрсдэлийн дунд тэнцвэрээ олохыг хичээж байна.