Дэлхийн эрчим хүчний салбарын томоохон тоглогчид болох Америкийн ExxonMobil болон Chevron компаниудын санхүүгийн үзүүлэлт сүүлийн улиралд огцом өссөн байна. Ираны дайн үргэлжилж буй энэ цаг үед тус хоёр компанийн хоёрдугаар улирлын нийлбэр ашиг гурван сарын дотор 300 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Зах зээлийн мэдээллийн MarketWatch сайтад дурдсанаар, тус хоёр компанийн нийлбэр ашиг 26 тэрбум ам.доллар давсан байна. ExxonMobil болон Chevron нь газрын тос, байгалийн хийн олборлолт, боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч корпорацууд юм.