Counter-Strike 2-ын Азийн томоохон тэмцээнүүдийн нэг болох CAC (Counter-Strike Asia Championships) ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Өчигдөр Falcons болон MIBR багууд өрсөлдөгчдөө илүүрхэн хагас шигшээд шалгарч үлдлээ.
Falcons баг нь шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнтэй, Саудын Арабын esports байгууллага юм. Тэд өрсөлдөгчөө хүчтэй тоглолтоор дарж, хагас шигшээд хүч түрэн орж ирлээ.
MIBR буюу Made in Brazil баг нь Бразилийн esports байгууллага бөгөөд олон жилийн турш CS-ийн тавцанд өрсөлдөж байгаа туршлагатай баг юм. Тэдний ялалт фэнүүдийг нь баярлуулж, дараагийн тоглолтод нь урам зориг өгч байна.
Харин Legacy болон B8 багууд хасагдах шатанд тунаж үлдсэн бөгөөд өнөөдөр дахин тоглож хэн нь хагас шигшээд шалгарах вэ гэдгийг шийдвэрлэнэ. Эдгээр багуудын аль аль нь хүчтэй өрсөлдөгч бөгөөд өнөөдрийн тоглолт маш сонирхолтой болох нь дамжиггүй. CS2-ын фэнүүд ээ, өнөөдрийн тоглолтыг заавал үзээрэй!