Дэлхийд алдартай Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ferrari компани өөрсдийн анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашин болох Ferrari Luce загварыг танилцуулсан билээ. Тус компани нь уламжлалт хүчирхэг хөдөлгүүртэй автомашинаараа танигдсан тул энэхүү шинэ алхам нь автомашин сонирхогчид болон цахим орчны хэрэглэгчдийн дунд багагүй маргаан, эсэргүүцлийг дагуулаад байсан юм.
Гэвч интернэт орчинд уг загварыг шүүмжлэгчдийн таамаглалаас эсрэгээрээ, Ferrari Luce нь борлуулалтын хувьд амжилттай байгаа нь тодорхой болжээ. Тус компанийн цахилгаан автомашины зах зээлд гаргасан анхны оролдлого нь хэрэглэгчдийн дунд хүлээлтээс давсан сонирхлыг төрүүлж, худалдан авалтын үзүүлэлтээрээ эерэг үр дүнг үзүүлж байна.
Ийнхүү Ferrari брэнд өөрийн уламжлалт байр сууриа хадгалахын зэрэгцээ цахилгаан автомашины зах зээлд амжилттай нэвтэрч байгаа нь салбарын шинжээчдийн анхаарлыг татаж эхэллээ.