Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтлэл бичдэг Financial Samurai блогт орон сууц түрээслүүлэгчийн туршлагын талаар өгүүлсэн нийтлэл гарчээ.

Нийтлэлийг бичигч нь 2005 оноос хойш түрээслүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд тухайн жил Сан Франциско хотод амины орон сууц худалдаж авсныхаа дараа хамгийн анхны үл хөдлөх хөрөнгөө түрээсэлж эхэлсэн байна.

Тэрбээр түрээслүүлэгчээр ажиллах хугацаандаа янз бүрийн маргаан, асуудлуудтай нүүр тулж байснаа дурджээ. Тухайлбал, “Fleet Week” арга хэмжээний үеэр түрээслэгчид нь хөршүүдийнхээ дээвэр дээгүүр гүйж байсан талаар хөршүүд нь зурвас илгээж байсан тохиолдол гарч байсан аж. Түүнчлэн их хэмжээний овоолсон хог үлдсэн зэрэг олон төрлийн асуудал үүсэж байсныг уг нийтлэлдээ өгүүлсэн байна.