Ирланд улсын пост-панк чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Fontaines D.C. хамтлаг залуусын дунд нэлээдгүй алдартай билээ. Тэгвэл тус хамтлагийн гишүүд болох Карлос О’Коннелл, Том Колл нар Film Noir хамтлагтай хамтран ажиллаж, шинэ цомог бүтээхэд хувь нэмрээ оруулсан байна.

Film Noir хамтлаг нь электрон хөгжмийн урсгалаар дагнан уран бүтээлээ туурвидаг бөгөөд энэ удаагийн цомгийн продюсерээр Fontaines D.C.-ийн гишүүд ажилласнаар уран бүтээлийн өнгө төрхөд шинэчлэлт гарсан болов уу гэдэг нь хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Шинэ цомгийн эхний хоёр сингл болох “VIENS TIENS TOI” болон “VEGITA” дуунууд цацагдаад байгаа бөгөөд хэдийнээ хөгжмийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна. Карлос О’Коннеллын хувьд “Энэ цомгийг бүтээх явц миний хувьд хамгийн сайхан дурсамжуудын нэг болж үлдсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Film Noir хамтлагийн шинэ цомог удахгүй бүрэн эхээрээ цацагдах төлөвтэй байна.