Видео тоглоомын салбарын мэдээллийн Dot Esports цахим хуудаснаас алдарт Fortnite тоглоомын хамгийн ховор 15 сүх буюу pickaxe-ийг эрэмбэлсэн жагсаалтыг гаргажээ. Сүх нь уг тоглоомын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний гадаад үзэмжийг өөрчлөх, гоо зүйн онцлог шинж чанарыг шингээсэн өргөн хүрээний скинүүд байдаг аж.
Эдгээрээс одоогоор Fortnite тоглоомын хамгийн ховор сүхээр Axe of Champions 3.0 нэрлэгдээд байна. Уг ховор зүйлийг Item Shop дэлгүүрээс эсвэл Battle Pass-аар тоглодог жирийн тоглогчид эзэмших боломжгүй бөгөөд зөвхөн FNCS-ийн аваргуудад олгодог байна.
Энэ нь энгийн гоо зүйн эд зүйлсээс ялгаатай нь шинэ аваргууд тодрох бүрд эзэмшигч нь солигддог өрсөлдөөнт тэмцээний цом юм.