Дэлхийн алдартай Fortnite тоглоомын хөгжүүлэгч Epic Games компани шинэ улирлын талаарх албан ёсны мэдээллийг 8-р сарын 5-ны өдөр зарлалаа. Fortnite Chapter 7 Season 4 буюу Override нэртэй шинэ улирал наймдугаар сарын сүүлийн хагаст албан ёсоор эхлэх юм.

Энэхүү шинэ улирал нь тоглоомын түүхэн дэх хамгийн том өөрчлөлтүүдийн нэг байх төлөвтэй байна. Тоглоом сонирхогчдыг алдартай видео тоглоомын баатрууд, тоглоомын шинэ механикууд болон шинэ Battle Pass хүлээж байна. Одоогоор Epic Games-ийн зүгээс шинэ улирлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ийнхүү зарлаад байна.