Dot Esports-оос мэдээлснээр, Forza Horizon 6 тоглоомын Series 4 шинэчлэлт голчлон Horizon Mascot Party Festival Playlist-д чиглэж байгаа бөгөөд наймдугаар сарын 10-ны шинэчлэлтээр шагналт машинуудаас гадна багагүй хэмжээний байнгын контентуудыг авчирчээ.

Энэхүү шинэчлэлтээр киноны хэсгүүдэд дохионы хэлний дэмжлэг оруулсан бөгөөд 47 EventLab props болон тоглоом анх нээлтээ хийснээс хойш засагдаагүй байсан хэд хэдэн алдааг зассан байна. Мөн үүний зэрэгцээ түр хугацааны Time Attack Circuit уралдааны замыг нэмжээ.

Уг засвар наймдугаар сарын 10-ны өдөр XBOX Series X|S, PC дээрх XBOX апп болон Steam платформуудаар дамжин гарсан байна. Харин Horizon Mascot Party агуулга нь наймдугаар сарын 13-нд идэвхжих ажээ. Тус тоглуулах жагсаалт нь 10 шагналт машиныг авчрах бөгөөд тэдгээрийн гурав нь Horizon цувралд шинээр нэмэгдэж буй машинууд юм байна.