Forza Horizon 6 тоглоом албан ёсоор худалдаанд гарсны дараах анхны томоохон контент шинэчлэлээ танилцууллаа. Энэхүү шинэчлэлтээр дамжуулан "Italian Exotics" буюу Италийн чамин автомашинуудад зориулсан шинэ Festival Playlist цуврал эхэлж байна.
Тоглогчид энэхүү цувралын хүрээнд Ferrari, Alfa Romeo, Lamborghini, Pagani, Lancia зэрэг Италийн домогт брэндүүдийн автомашинууд болон Abarth, De Tomaso зэрэг бусад алдартай үйлдвэрлэгчдийн загваруудыг тоглоомын явцад ашиглах боломжтой боллоо.
Шинэ цувралын эхний долоо хоногт тоглогчдыг илүү өндөр хурд, сорилт хүлээж байна. Энэ долоо хоногийн даалгавруудыг гүйцэтгэснээр хурдан бөгөөд загварлаг Италийн автомашинуудыг шагнал болгон авах боломжтой. Үүнээс гадна, тухайн өдрийн онцлох автомашиныг (Daily car) авахын тулд тоглогчид Trial сорилтыг заавал давах шаардлагатай болж байна.
Тоглоом сонирхогчид энэхүү шинэ контентын хүрээнд Италийн автомашины ертөнцтэй танилцаж, өөрийн цуглуулгаа баяжуулах боломжтой юм.