Дэлхий дахинд автомашины уралдааны тоглоомоор алдартай Forza Horizon цувралын шинэ анги Forza Horizon 6 удахгүй худалдаанд гарахаар болсонтой холбоотойгоор тоглоом хөгжүүлэгч Microsoft компани фэнүүддээ зориулсан сюрприз бэлгийг зарлалаа.
Тодруулбал, Forza Horizon цувралыг өмнө нь тоглож байсан тоглогчид Forza Horizon 6-г худалдан авснаар зургаан ширхэг автомашиныг үнэгүй авах боломжтой юм. Энэ нь Forza Horizon цувралд үнэнчээр хандаж, олон жил тоглож буй тоглогчдыг урамшуулах зорилготой бөгөөд тоглоомын эхний өдрөөс л хүчирхэг машинаар гараагаа эхлэх боломжийг олгож байгаа юм.
Эдгээр үнэгүй автомашинуудыг хэрхэн авах вэ? Forza Horizon цувралын өмнөх ангиудыг Xbox эсвэл PC дээрээ тоглож байсан бол Forza Horizon 6-г ажиллуулахад л автоматаар таны дансанд нэмэгдэх болно. Хэрэв та Xbox Game Pass-аар дамжуулан тоглож байсан бол мөн адил урамшуулалд хамрагдах боломжтой.
Forza Horizon 6 нь илүү сайжруулсан график, физик, автомашины сонголт, тоглоомын горимуудтайгаар худалдаанд гарах төлөвтэй байна. Иймээс автомашины уралдааны тоглоом сонирхогчид болон Forza Horizon цувралын фэнүүд энэхүү бэлгийг заавал ашиглаарай!