Криптовалютын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Galaxy Digital компани Техасын Технологийн Их Сургуулийн (Texas Tech) хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэрэмжит эрхийг эзэмшихээр болжээ. Энэхүү түншлэл нь 15 жилийн хугацаатай байх бөгөөд уг гэрээний хүрээнд тус цэнгэлдэх хүрээлэнг компанийн нэрээр нэрлэх юм.
Энэхүү алхам нь Техас муж улсад крипто хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ үед Galaxy Digital-ын Баруун Техас дахь байр сууриа өргөжүүлэх стратегийн нэг хэсэг болж байна. Техас муж нь сүүлийн үед криптовалютын салбарын хөрөнгө оруулагчдыг татах төвүүдийн нэг болоод байгаа билээ.
Galaxy Digital нь санхүүгийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын чиглэлээр голчлон ажилладаг, крипто салбарын томоохон тоглогчдын нэг юм. Тус компани ийнхүү спортын салбартай нэгдэж байгаа нь крипто компаниуд уламжлалт хөрөнгө оруулалт болон брэндингийн үйл ажиллагаандаа анхаарч эхэлсний нэг илрэл болж байна.