Квант тооцооллын эрсдэлээс хамгаалах шийдлүүд нь Биткойн сүлжээг хамгаалах хэдий ч жинхэнэ эзэмшигчид өмчлөлөөсөө түгжигдэх эрсдэл дагуулж болзошгүй байна.

Энэ тухай Ник Картерын дэвшүүлсэн таамаглал бүхий халдлагын хувилбарт онцолжээ. Түүний гаргаж ирсэн энэхүү таамаг нь илүү аюулгүй цахим гарын үсгийн систем рүү шилжих эсвэл өмнөх хяналтаа нотлох боломжгүй байгаа эзэмшигчдэд өмчлөлийн сонголтын асуудал үүсэх шалтгааныг тодорхой харуулсан байна.

Иймээс шинэ шийдэл, аюулгүй гарын үсэг нэвтрүүлэх үед өөрийн хөрөнгөө шилжүүлж амжаагүй болон өмнөх эзэмшлээ баталж чадахгүй хэрэглэгчид өөрсдийн Биткойноос түгжигдэж хоцрох асуудал гарч болзошгүйг уг таамаглалд анхааруулжээ.