Ухаалаг цаг, спортын төхөөрөмж үйлдвэрлэлээрээ алдартай Garmin брэндийн зарим алдартай загварууд энэ жилийн Black Friday-ийг угтан түүхэн доод үнээрээ буюу $100 болон түүнээс дээш ам.долларын хөнгөлөлттэй худалдаалагдаж байна.

Хэдийгээр албан ёсны Black Friday-ийн хямдрал эхлэхэд долоо хоног болон түүнээс дээш хугацаа үлдсэн байгаа ч Amazon дээр зарим загваруудын үнэ аль хэдийн рекорд тогтоон буурчээ.

Төсөвт хэмнэлттэй загвар хайж буй хүмүүст Garmin Vivoactive 5 цаг хамгийн тохиромжтой сонголт болж байгаа бөгөөд анхны $299.99 үнээсээ $131.04-өөр хямдарч, $168.95 болсон байна. Энэхүү цаг нь дугуй унах, гүйх, алхах, сэлэх зэрэг урьдчилан суулгасан 30 спортын апптайгаас гадна нойр, стресс, цусан дахь хүчилтөрөгч, энергийн түвшин зэрэг эрүүл мэндийн олон үзүүлэлтийг хянадаг байна.

Харин гүйгчдэд тусгайлан зориулсан Garmin Forerunner 265 загвар $150-ын хямдралтайгаар $299.99 ам.доллароор зарагдаж байгаа нь мөн түүхэн дэх хамгийн хямд үнэ юм. Тус цаг нь марафонд бэлтгэхэд туслах бэлтгэлийн тайлан, хурд, алхалтын урт зэрэг нарийн өгөгдлийг гаргадаг онцлогтой.

Түүнчлэн дээд зэрэглэлийн Garmin Venu 4 болон ахисан түвшний тамирчдад зориулсан Garmin Forerunner 570 загварууд тус бүр $100-оор хямдарч, $449.99 болсон байна.