Алдарт Gears of War цувралын шинэ анги болох Gears of War: E-Day нь цувралын уламжлалт, ширүүн өрсөлдөөнт олон тоглогчийн (multiplayer) горимыг шинэчлэгдсэн хөдөлгөөн, шилжилт болон буудалтын механиктай хослуулан хүргэхээр бэлтгэж байна.

Тоглоомын явцад зарим нэг шинэ өөрчлөлтүүд орох хэдий ч Horde Siege болон Versus горимууд энэхүү шинэ ангийн гол төвд дахин байрших юм. Мэдээж хэрэг эдгээр тоглоомын горимууд нь өөр өөрийн гэсэн өвөрмөц газрын зургуудын цуглуулгатай байх болно.

Одоогоор тоглоом хөгжүүлэгч The Coalition компаниас Gears of War: E-Day-ийн олон тоглогчийн горимд зориулсан нийт есөн газрын зургийг баталгаажуулаад байгаагаас долоон газрын зургийн тодорхой мэдээлэл бэлэн болоод байна. Эдгээрт Versus горимын зургаан газрын зураг болон Horde Siege горимын гурван газрын зураг багтаж байгаа ажээ.