Орчин үеийн залуусын амьдралын хэв маягт өөрчлөлт гарч байна. АНУ-ын Gen Z буюу залуу үеийнхэн амралтын өдрүүдийг гадуур зугаалж өнгөрөөхийн оронд гэртээ байхыг илүүд үзэх болжээ.
MarketWatch-ийн мэдээлснээр, урьд өмнө нь түгээмэл байсан "FOMO" буюу ямар нэгэн зүйлээс хоцрох вий гэх айдас одоо үед өөр утгаар солигдсон байна. Залуучуудын дунд санхүүгийн харамсал (financial regret) төрөхөөс эмээх сэтгэлгээ давамгайлах болжээ. Тэд гадуур гарч мөнгө үрэх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэж байгаа тул бямба гаригийн оройг гэртээ өнгөрөөхийг илүүд үзэх болсон байна.
Энэхүү хандлага нь залуусын хувьд нийгмийн идэвхтэй амьдралаас илүүтэйгээр өөрийн санхүүгийн нөхцөл байдлаа хяналтад байлгах, мөнгөө хэмнэх эрмэлзэл нэмэгдэж байгааг харуулж байна.