Нэг цонхондоо ажлаа нээж, нөгөө цонхондоо ажлын зар үзэн, удирдлагаа ирэх үед цонхоо хурдхан сэлгэдэг нийтлэг зуршлыг батлах тоон үзүүлэлт гарчээ.

Санхүүгийн чиглэлийн Money Under 30 цахим хуудсанд мэдээлснээр, Gen Z үеийнхний дунд ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүсийн эзлэх хувь энэ жил 55 хувь болж эрс өссөн байна.

Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн жилийн 32 хувьтай харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн дүн болж байна.