Dot Esports цахим хуудаснаас Genshin Impact тоглоомын хорхойтнуудад зориулан шинээр гарсан 7.0 хувилбарын шинэ бүсэд хэрхэн аялах талаарх зааврыг нийтэлжээ.

Тоглогчид тоглоомоо 7.0 хувилбар руу шинэчилж, Archon Quest даалгаврыг гүйцэтгэсний дараа Snezhnaya бүсийн бусад хэсгийг судлахаар бэлтгэж байгаа байх. Гэвч тус бүсийн зүүн хэсэгт орших White Birch Snowgrave долоон тэнгэрийн хөшөөнд (Statue of the Seven) хэрхэн хүрэхээ мэдэхгүй байж болох юм.

Snezhnaya бүсийн зүүн хэсэгт (7.0 хувилбарын байдлаар) орших долоон тэнгэрийн хөшөө нь White Birch Snowgrave бүсэд байрладаг байна. Хэрэв та энэхүү хөшөөнд хүрч чадвал өөрийн аяллыг цааш үргэлжлүүлэх боломжтой болох ажээ.