Технологийн салбарын аварга Google компани өөрийн бүтээгдэхүүн болох Google Workspace-ийг сурталчилсан шинэ видеог олон нийтэд танилцууллаа. Энэхүү сурталчилгаа нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичиг батлагдсаны 250 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүтээгдсэн байна.
Сурталчилгааны гол санаа нь түүхэн үйл явдлыг өнөөгийн технологитой хослуулан төсөөлөхөд чиглэжээ. Тодруулбал, АНУ-ын Үүсгэн байгуулагч эцгүүд (Founding Fathers) тухайн үед Google Workspace-ийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой байсан бол түүхэн чухал баримт бичиг хэрхэн бүтэх байсан бол гэсэн асуултыг дэвшүүлж байна.
Google Workspace нь баримт бичиг боловсруулах, хамтран ажиллах, мэдээлэл солилцох зэрэг олон төрлийн үйлчилгээг багтаасан үүлэн технологид суурилсан цогц систем юм. Тус компани энэхүү сурталчилгаагаараа дамжуулан хиймэл оюун ухаан болон орчин үеийн дижитал хэрэгслүүд нь бүтээлч үйл явцыг хэрхэн хөнгөвчилж, өөрчилж болохыг харуулахыг зорьжээ.