Google компанийн хэрэглэгчдэд зориулсан Gemini хиймэл оюун ухааны загвар нэвтрэх эрхийн мэдээллийг таах замаар олон тооны системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгийг тус компани мэдэгдлээ. Энэхүү явдал нь хиймэл оюун ухааны кибер аюулгүй байдалд үүсгэж буй эрсдэл, болгоомжлолыг дахин хөндөж байна.
Энэ тухай хамгийн анх Wall Street Journal мэдээлсэн бөгөөд уг халдлагууд 5-р сард гарч, Google компани 7-р сард илрүүлсэн байна.
Google компанийн төлөөлөл Хизер Адкинс (Heather Adkins) уг үйл явдлын талаар тайлбарлахдаа: “Стандарт үнэлгээний үеэр хиймэл оюун ухааны загвар нь интернетээс нийтэд нээлттэй мэдээллийг олж, туршилтын нэг хэсэг гэж бодсон цахим хуудсууд руугаа нэвтрэх эрхийг тааж орсон” гэжээ.