Санхүүгийн мэдээлэл хүргэдэг Financial Samurai блогт Google компанийн сүүлийн үеийн нөхцөл байдал болон санхүүгийн үр дүнгийн талаарх нийтлэл гарчээ.

Нийтлэл бичигч нь өөрөө 2010 оноос хойш тус компанийн хувьцаа эзэмшигч байж ирсэн бөгөөд сүүлийн орлогын тайлан зарлагдсаны дараа Google-ийн хувьцаа 12 хувиар унасанд хувьдаа туйлын сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний дүгнэснээр, технологийн аварга компанийн хайлтын бизнест шахалт ирж, хиймэл оюун ухааны Gemini загвар нь өрсөлдөөнийг тэргүүлж чадахгүй байгаа аж. Түүнчлэн Google компани энэхүү өрсөлдөөнд гүйцэж түрүүлэхийн тулд хөрөнгийн зардалд (CAPEX) зориулж 200 тэрбум ам.доллар зарцуулж буйг онцолжээ.