Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг Google нь санхүүгийн зах зээлд зориулсан тусгай аппликейшнээ албан ёсоор гаргалаа. Энэхүү аппликейшн нь Android үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдэд нээлттэй болсон байна.

Сонирхолтой нь, Google компани ийм төрлийн санхүүгийн аппликейшн гаргахаар 20 жилийн турш ажилласны эцэст ийнхүү зах зээлд нэвтрүүлж байгаа юм. Шинэ аппликейшн нь хиймэл оюун ухааны (AI) олон төрлийн боломжуудаар бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлогтой.

Одоогоор зөвхөн Android хэрэглэгчид уг аппликейшнийг ашиглах боломжтой байгаа бол Apple-ийн iOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг 2026 онд багтаан гаргахаар төлөвлөж байгаагаа тус компани мэдэгдлээ.