Технологийн аварга Google компани өөрийн Vids платформдоо хиймэл оюун ухаанд суурилсан шинэ боломжуудыг нэмж байгаагаа зарлалаа. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд хэрэглэгчид өөрийн дижитал дүрийг (AI avatar) бүтээж, түүгээрээ видео контент хийх боломжтой болж байна.
Үүнээс гадна, Google-ийн Gemini Omni загварт суурилсан багажуудыг ашиглан видеог хялбархан засварлах, мөн өгөгдсөн сануулга (prompt) болон лавлах зургуудаас видео контент үүсгэх боломжтой юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн хиймэл оюунт хувилбараа ашиглан видеоны гол дүрд тоглох боломж бүрдэж байна.