Технологийн салбарын аварга Google компани хиймэл оюун ухааны (AI) сургалттай холбоотой шинэ шүүх ажиллагаанд оролцохоор болжээ. Энэ удаад тус компанийг дэлхийн нэр хүнд бүхий хэвлэн нийтлэгчид шүүхэд өгөөд байна.

Hachette, Cengage, Elsevier зэрэг томоохон хэвлэн нийтлэх байгууллагууд Google-ийг өөрийн хиймэл оюун ухааны системийг сургахдаа зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүдийг ашигласан гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч талын зүгээс Google компани эдгээр бүтээлүүдийг ашиглахдаа шаардлагатай албан ёсны зөвшөөрлийг аваагүй хэмээн мэдэгджээ.

Энэхүү маргаан нь технологийн компаниуд хиймэл оюун ухааны загваруудаа хөгжүүлэхдээ ашиглаж буй өгөгдлийн эх сурвалж болон зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлог юм. Одоогоор шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд талууд өөрсдийн байр суурийг хамгаалсаар байна.