Grand Theft Auto цувралын салшгүй нэг хэсэг болсон радио станцууд болон хөгжмийн сонголт энэ удаагийн GTA 6 дээр цоо шинэ түвшинд хүрчээ. Өмнөх цувралуудад тоглогчид зөвхөн автомашин дотор эсвэл радиогийн ойролцоо байхдаа л дуу сонсдог байсан бол GTA 6 дээр цувралын түүхэнд анх удаа явган явж байхдаа ч радиогоо үргэлжлүүлэн сонсох боломжтой болсон байна.
Бодит амьдрал дээр хүмүүс ухаалаг утсаараа хөгжим сонсохдоо чихэвч ашигладагтай адил уг тоглоомд ч виртуал чихэвч худалдан авч хэрэглэх систем нэмэгджээ.
Чихэвч хаанаас авах вэ?
Тоглоомын гол дүр болох Jason Duval нь тоглоом эхлэх үед ямар ч чихэвчгүй байх тул тоглогчид эхлээд өөрсдөө чихэвч худалдаж авах шаардлагатай. Дэлгүүрүүд нь газрын зураг дээр чихэвчийн таних тэмдэгтэй харагдах бөгөөд Vice City болон түүний ойр орчмын аль ч цахилгаан барааны дэлгүүрээс авч болно.
Тоглоомын эхэнд хамгийн хялбар авах арга нь Jason-ий хорооллоос хойд зүгт байрлах Hamlet хотхоны зүг явах явдал юм. Уг хотхоны хойд хэсэгт байрлах Zeke's Electronics дэлгүүрийн кассын дэргэдээс хоёр төрлийн чихэвч сонгон худалдаж авах боломжтой. Үүнд:
- Чих бүрхдэг том чихэвч (over-ear) — $200
- Жижиг чихэвч (earbuds) — $119
Харагдах байдлаас өөр мэдэгдэхүйц ялгаа ажиглагдахгүй байгаа тул өөрийн сонирхолд нийцсэнээ сонгоход хангалттай.
Явган байхдаа радио асаах заавар
Чихэвчтэй болсны дараа машинаас гадуур байхдаа радио сонсохын тулд удирдлагын D-pad-ын зүүн товчийг удаан дарах (hold left) шаардлагатай. Ингэснээр дуртай радио станцаа сонгон, дэлхий ертөнцөөр чөлөөтэй алхаж байхдаа хөгжим сонсох боломж бүрдэнэ.