Rockstar Games-ийн эзэмшигч Take-Two Interactive компани санхүүгийн сүүлийн улирлын тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд нийт 1.39 тэрбум долларын орлого олсон байна.
Энэхүү амжилтад удаах тоглоом болох Grand Theft Auto 6-ын урьдчилсан захиалга ихээхэн нөлөө үзүүлжээ. Тодруулбал, уг орлогын тоонд GTA 6-ын урьдчилсан захиалга нээгдсэн эхний таван өдрийн дүн багтсан байна. Take-Two компанийн зүгээс энэхүү үзүүлэлтийг "урьд өмнө байгаагүй" өндөр амжилт хэмээн тодорхойлжээ.
Гэхдээ 1.39 тэрбум долларын ашиг нь зөвхөн GTA 6-аас бүрдээгүй юм. Тус улирлын орлогын бүрэлдэхүүнд NBA 2K27 зэрэг бусад тоглоомуудын борлуулалт болон орлогын эх үүсвэрүүд багтсан болохыг компанийн санхүүгийн тайлангийн хурал дээр онцоллоо.