Дэлхий даяарх тоглоом сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй Rockstar Games компанийн Grand Theft Auto (GTA) цувралын шинэ анги болох GTA 6 худалдаанд гарахаас өмнө урьдчилсан захиалгын зургаан өөр төрөлтэй байх болно гэсэн мэдээлэл гарсныг Dexerto сайт мэдээллээ.

GTA 6-ийн талаарх янз бүрийн мэдээллүүд цацагдаж байгаагийн нэг нь энэ бөгөөд тоглоомын үнэ, урьдчилсан захиалгын боломжууд, эрт хандах эрх зэрэг олон сонирхолтой зүйлийг багтаасан байх магадлалтай байна. Rockstar Games нь одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч тоглоом сонирхогчид энэ мэдээлэлд ихээхэн анхаарал хандуулж байна.

GTA 6 тоглоомыг хэзээ худалдаанд гаргах талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч 2025 онд худалдаанд гарч магадгүй гэсэн таамаг бий. Rockstar Games нь GTA 5 тоглоомыг 2013 онд худалдаанд гаргаснаас хойш арван жил гаруйн дараа шинэ ангиа гаргахаар зэхэж байгаа нь энэ юм. GTA 5 нь дэлхий даяар хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэг бөгөөд GTA 6 нь үүнээс дутахгүй амжилт үзүүлнэ гэдэгт олон хүн итгэлтэй байна.

Бид uujim.com сайтын залуу уншигчдадаа зориулан GTA 6 тоглоомын талаарх шинэ мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.