Halloween буюу аймшгийн баярыг шимтэн сонирхогчид баярын өдрийг урьд өмнөхөөсөө илүү эрт тэмдэглэх хандлагатай болжээ. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад жижиглэн худалдаа эрхлэгчид аравдугаар сар хүртэл хэдэн сарын хугацаа үлдээд байхад л аймшгийн сэдэвтэй чимэглэл, цуглуулгын зүйлс болон хувцас хэрэглэлийг худалдаанд гаргаж эхлээд байна.
Billboard-ын мэдээлснээр, энэ удаагийн шинэ цуглуулгад аймшгийн сэдэвтэй Squishmallows тоглоом болон Disney-н хязгаарлагдмал тоотой цуглуулгын зүйлс багтаж байгаа аж. Энэ нь Halloween-ийг хүлээгчдэд зориулсан "Summerween" буюу зуны улиралд тохиох Halloween-ий уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн худалдааны арга хэмжээ юм.
Худалдааны салбарынхан баярын бэлтгэл ажлыг улам бүр эрт эхлүүлэх болсон нь хэрэглэгчдийн сонирхол өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд одоогийн байдлаар төрөл бүрийн тематик чимэглэлүүд болон тусгай загварын хувцаснууд зах зээлд гараад байна. Halloween-ийг сонирхогчид баярын өдөр болохоос хэдэн сарын өмнө ч өөрсдийн дуртай бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой болжээ.