Холливуудын алдарт найруулагч Стивен Спилберг шинэ sci-fi кино бүтээхээр болсон нь олны анхаарлыг ихэд татаж байсан. Саяхан тус киноны гол дүрд тоглох жүжигчдийн нэрс албан ёсоор зарлагдлаа. Эмили Блант, Жош О'Коннор, Колин Ферт, Колман Доминго нар энэхүү кинонд тоглохоор болсон байна. Киноны нэр нь одоогоор нууцлаг хэвээр байгаа боловч "Disclosure Day" гэх ажлын нэртэй байгаа аж.
Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, Спилбергийн өмнөх sci-fi бүтээлүүд болох "E.T.", "Close Encounters of the Third Kind" зэрэг кинонуудын амжилтыг харгалзан үзвэл энэ кино ч мөн адил гайхалтай бүтээл болох нь дамжиггүй. Жүжигчдийн бүрэлдэхүүн ч чамгүй хүчтэй байгаа нь киноны чанарыг улам баталгаажуулж байна. Кино сонирхогчид энэхүү киног тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж.