Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Hisense компани өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Hisense A10 утасны талаарх мэдээллийг хуваалцлаа. Энэхүү утас нь хэрэглэгчдэд сонирхолтой шийдлийг санал болгож байгаагаараа онцлог юм.
Hisense A10 утасны гол онцлог нь салгаж сольж болох соронзон дэлгэц юм. Уг дэлгэцийг утасны арын хэсэгт байрлуулах бөгөөд хэрэглэгчид өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн E Ink буюу цахим бэхэн дэлгэц болон өнгөт дэлгэц хоёрын хооронд чөлөөтэй шилжих боломжтой ажээ.
E Ink технологи нь ихэвчлэн цахим ном уншигчдад ашиглагддаг бөгөөд нүд ядраадаггүй, эрчим хүч бага зарцуулдаг давуу талтай. Харин өнгөт дэлгэц нь уламжлалт ухаалаг утасны хэрэглээг хангадаг. Энэхүү хосолсон шийдэл нь олон төрлийн дэлгэц ашиглах хүсэлтэй хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.