АНУ-ын гэрийн тохижилт, барилгын материалын томоохон сүлжээ дэлгүүр болох Home Depot 2026 оны Хэллоуины баярын шинэ цуглуулгаа албан ёсоор танилцууллаа. Хэдийгээр долдугаар сар дундаа орж байгаа ч тус компани 30 орчим шинэ чимэглэл, хөдөлгөөнт дүрс бүхий бүтээгдэхүүнээ онлайн болон гар утасны аппликейшнээр дамжуулан худалдаанд гаргаад байна.
Энэ жилийн онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг нь 12 фут өндөр, аппликейшнээр удирдах боломжтой Skelly араг яс юм. Энэхүү чимэглэл нь LCD нүдний 20 төрлийн эффекттэй бөгөөд хэрэглэгчид өөрийн дуу хоолойг бичиж тоглуулах эсвэл шууд ярих боломжтой. Мөн 8 фут өндөр Zombie Velociraptor буюу зомби үлэг гүрвэл, 11 фут өндөр LED гэрэлтдэг мумми, 8.5 фут өндөр Knight Frostbane зэрэг сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүд цуглуулгад багтжээ.
Худалдан авалтын мэдээлэл
Шинэ бүтээгдэхүүнүүд долдугаар сарын 16-наас эхлэн худалдаанд гарсан бөгөөд нөөц дуусах хүртэл худалдаалагдана. Зарим чимэглэлүүд наймдугаар сард дэлгүүрүүдэд ирэх хэдий ч хамгийн эрэлттэй, хөдөлгөөнтэй чимэглэлүүд түргэн хугацаанд зарагдаж дуусах магадлалтай байна.
Үнийн хувьд:
- 12 фут өндөр, аппликейшнээр удирддаг Skelly: $379
- 8.5 фут өндөр LED Knight Frostbane: $399
- 11 фут өндөр LED мумми болон 8 фут өндөр Zombie Velociraptor тус бүр: $299
Хэрэглэгчид эдгээр чимэглэлийг дотор болон гадаа орчинд ашиглах боломжтой бөгөөд угсралтын хувьд бүтээгдэхүүнээс хамааран 15-аас 60 минутын хугацааг зарцуулахаар байна.