Англи улсад резидент эмч нар буюу манайхаар бол дөнгөж төгссөн залуу эмч нарын цалингийн талаарх маргаан хурцдаж, тэд 15 дахь удаагаа ажил хаялт зарлаж байна. Энэхүү ажил хаялт нь урт хугацааны цалингийн маргааны үргэлжлэл болж байгаа юм.

Английн Үндэсний Эрүүл Мэндийн Албаны (NHS) удирдлагууд ажил хаялтын нөлөөг аль болох бага байлгахын тулд бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд эмнэлгүүд одоогоор хэвийн ажиллаж байгааг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч, ажил хаялт үргэлжилсээр байвал эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол байна.

Залуу эмч нар цалингийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бөгөөд инфляцийн өсөлт нь тэдний амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна. Тэдний үзэж байгаагаар, цалингийн зохистой хэмжээ нь эрүүл мэндийн салбарт чадварлаг боловсон хүчин ажиллах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Английн засгийн газар эмч нартай хэд хэдэн удаа хэлэлцээр хийсэн боловч эцсийн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Цалингийн маргаан хэрхэн шийдэгдэх нь цаашдын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх учир олон нийтийн анхаарлын төвд байна.